С.БАТЦЭЦЭГ “БӨРТЭ ЧОНО-2019”-ЫН ЭЗЭН БОЛЛОО

2019-12-14  

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно-2019” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ жил Үндэсний шигшээ баг болон “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг шилдэг тамирчнаар тодров. С.Батцэцэг 2019 онд Казахстаны Нур-Султан хотод болсон ДАШТ-ээс хүрэл медальт хүртэж, “Токио-2020” зуны олимпийн наадмын эрхийг эх орондоо авчирсан юм.  Тэрбээр 2010, 2012, 2013, 2015 “Бөртэ Чоно”-ын эзэн болж байсан бол ийнхүү 2019 онд тус шагналыг дахин хүртээд байна. Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбоо "Бөртэ Чоно" наадмаас Спортын шилдэг холбоогоор тодорчээ. 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?