РОНАЛДО СҮҮЛИЙН 15 УЛИРАЛ БАГАДАА 10 ГООЛ ОРУУЛСАН ЦОР ГАНЦ ХӨЛБӨМБӨГЧ

2019-12-16  

Италийн Сери А лигийн 16 дугаар тойргийн хүрээнд "Ювентус" клуб "Удинезе"-г талбайдаа хүлээж авч, 3:1-ээр буулгаж авсан билээ. Энэ тоглолтод "Ювентус"-ын довтлогч Криштиано Роналдо 2 гоол оруулж, дубль хийсэн. Ийнхүү тэрбээр улирал эхэлснээс хойш бүх тэмцээнд 11 гоол оруулаад байна. Ингэснээр Роналдо сүүлийн 15 улирал дараалж хамгийн багадаа 10 гоол оруулсан Европын топ 5 лиг дэх цор ганц хөлбөмбөгч боллоо. Мөн тэрбээр энэ тойрогт хоёр бөмбөг оруулснаар 9 гоолтой, мэргэн буучийн жагсаалтын 4 дүгээр байрт бичигдэж байгаа юм. Харин "Лацио" клубын довтлогч Чиро Иммобиле 17 гоолтой мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.   

 

 

Т.Хуншагай

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?