ОЛИМПИЙН НААДМЫН ГОЛ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ НЭЭЛЭЭ

2019-12-17  

Токио-2020” олимпын наадмын нээлт болон хаалтын ёслол болох олимпын цэнгэлдэх хүрээлэн өнгөрсөн даваа гарагт нээгджээ. Энэ тухай Олон улсын олимпын хорооны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил албан ёсоор дуусаж, олимпын дэвжээний нээлтийн ёслолд Японы Ерөнхий сайд Абэ Шинзо оролцжээ. Энэхүү цэнгэлдэх хүрээлэн нь 1964 оны Олимпын наадмын гол дэвжээ байсан бөгөөд ирэх онд болох олимпын наадамд зориулан засвар хийсний дараа 68 мянган үзэгчийн багтаамжтай болжээ. Энэ цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөг болон хөнгөн атлетикийн тэмцээнүүд болох аж.

 

 

Т.Хуншагай


 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?