АНЧЕЛОТТИ "ЭВЕРТОН"-ТАЙ ТОХИРОЛЦООНД ХҮРСЭН ҮҮ ?

2019-12-17  

Италийн "Наполи" клубыг дасгалжуулж байсан Карло Анчелотти Английн "Эвертон" багтай тохиролцоод хүрсэн гэж "Sky Sports" мэдээллээ. Тус агентлагийн мэдээлж байгаагаар Итали менежер маргааш албан ёсоор ажлаа авч, "Эвертон" түүнийг зарлах аж. Өмнө нь "Sky Sports"  түүнийг хэлэлцээр хийхээр Англи руу нисэж байгаа, 2022 он хүртэл гэрээ байгуулна гэж мэдээлсэн. Тэр мэдээллээ бататгаж, тохиролцоонд хүрсэн хэмээлээ.Харин "The Telegraph" түүнийг "Эвертон"-тай уулзаагүй, тохиролцоонд хүрээгүй хэмээн мэдээлж байна.  "The Athletic"-ийн сэтгүүлч Адам Крэфтон харин түүнийг Ромд байгаа, зул сарын баяраар Ванкувер руу ниснэ гэж мэдээлж буй.  Чухам аль мэдээлэл нь үнэн болох нь маргааш тодорхой болно.  

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?