Английн Премьер Лигийн 3-д жагсаж буй Манчестер Сити баг хоёрт явж буй Лэйстэрсити багийг хүлээн авлаа. Энэ тоглолтонд мэргэжилтнүүд ихээхэн анхаарал тавьсан. Энэ жилийн хувьд онцгой тоглолт үзүүлж буй Лэйстэрсити хожиж, тэнцэж оноо салгах тохиолдолд Ливерпүүл улам тасарч, түрүүлэх нь тодорхой болох байлаа. Лэйстэр сити эхний гоолыг оруулж, тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч, Сити баг нэгдүгээр үед оноог тэнцүүлж, улмаар Гундоганы гоолын ачаар тэргүүлэх болсон. Гуравдахь гоол ч тун удалгүй Лэйстэрийн хаалганд зоогдсоноор Лэйсвэрчүүд хувь заяатайгаа эвлэрсэн.
Сити багт тоглолтын хувь заяаг эргүүлэх чадвартай хэд хэдэн тоглогч байдаг нь бусад багт асуудал үүсгэдэг. Энэ бол Пеп Гвардиоллагийн ѳсгѳж, хүмүүжүүлсэн залуус. Түүний ажиллах чадварыг би үнэлдэг. Лэйстэр Сити багийн дасгалжуулагч Роджер ийнхүү Пеп Гвардиоллаг үнэллээ.
Энэ тоглолтын дараа МС баг Лэйстэр Сити багийг ганц онооны дутуутай нэхэх болов. Лэйстэр сити багийн хувьд сүүлийн 2 тоглолтонд ердѳѳ л ганцхан ганцхан оноо салгаснаар ийнхүү хоёрдугаар байраа тун удахгүй алдах нѳхцѳл байдалд хүргэлээ.
Э.Отгоо