МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГЧИН “FIBA”ГИЙН ШИЛДЭГ 10 Т ШАЛГАРСАН БАЙНА

2019-12-23  

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос 3х3 төрлийн хамгийн гайхалтай, шилдэг 10 мөчийг нэрлэхэд Монголын сагсан бөмбөгчдийн тоглолт уг шилдэг 10-т багтаж чадсан байна.  Монгол Улсын тамирчид сагсан бөмбөгийн 3х3 төрлийн U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр маш гайхалтай, тэмүүлэлтэй, шуналтай, бахархмаар тоглолтыг харуулж чадсан гэж ОУСБХ-ны мэдээнд онцлон дурджээ. Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Литва болон Өмнөд Солонгосын багийг ардаа орхисон бол эмэгтэйчүүд Герман болон Угандаг төвөггүйхэн ялсан юм. Энэ бол Чингис хааны удамт монголчуудын үзүүлсэн хамгийн гайхалтай тоглолт байлаа хэмээн олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад мэдээлжээ. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг ирэх 2020 оны зуны олимпын наадамд оролцох эрхээ 11 дүгээр сард авсан. Харин эрэгтэй шигшээ баг 2020 оны гуравдугаар сард болох тэмцээн эсвэл дөрөвдүгээр сард болох тэмцээнд олимпын эрхийн төлөө өрсөлдөх юм.

 

 

Э.Отгоо

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?