АНУ-ын Пенсильваниа мужийн Аллентаун хотноо ирэх оны хоёрдугаар сарын 8-нд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга, АНУ-ын боксчин, “Мister” хочит “Бага” Гэри Рассель, IBO холбооны дэлхийн аварга Монгол Улсын тамирчин “King Tug” Н.Төгсцогт нарын тулаан болно. Уг тулааны тасалбар өчигдрөөс худалдаанд гарч эхэлсэн бөгөөд тэдний хэн ялсан нь WBC болон IBO холбооны аваргын бүсийг эзэмших бөгөөд үнэ нь 30-200 ам.долларын ханштайгаар зургаан янзын үнэтэй зарагдах аж.
Э.Отгоо