1:0-ээр хожигдож болно. Энэ тохиолдолд тайлбар хэлж болох. 2:0-ээр хожигдлоо. Ямар ч тайлбар хэрэггүй. Өөрсдийгээ зөвтгөх боломжгүй. Буруутгахаас, буруугаа хүлээхээс өөр аргагүй. Бид эхний үед тун таараа тоглосон. Хоёрдугаар үед тоглолтын хувь заяанд шүүгч нөлөөлсөн. Сонд улаан хуудас өгч, бидний тоглолтыг эвдсэн. Гэсэн ч би өөрийгээ буруутгаж байна. Челси биднээс илүү байж чадлаа. Бид Челси-тэй зуузай холбох боломжоо алдаад зогссонгүй, тэднээс 6 оноо дутуу боллоо. Энэ бол эхний дөрөвд үлдэх зорилго тавьсан биднийг хүндхэн байдалд орууллаа гэж Жозе Моурино тоглолтыг дүгнэлээ.
Тэд Челси-д хожигдсоноор 7-р байр луу ухарлаа. Лигийг Ливерпүүл итгэл төгс тэргүүлж, Манчестер Сити баг 14 оноогоор хоцорсон ч, цөхрөлгүй нэхсэн хэвээр байна.
Э.Отгоо