Нүүр   /  

МАЛ ТООЛЛОГООР 5 АЙМАГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГЫГ ДАВХАР ХИЙЖ БАЙНА

2019-12-25  

Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн мал тооллого дуусаад байна. Энэ жилийн мал тооллогоор ҮСХ 5 аймагт хяналтын тооллогыг явуулжээ. Тодруулбал, мал тооллогын явцад малын шилжилт хөдөлгөөн, малын хулгай, малын зүй бус хорогдлын мэдээг давхар цуглуулсан байна. Хяналтын тооллогыг тухайн аймгийн нийт малчин өрхийн 10 хүртэл хувьд хийсэн талаар ҮСХ-ноос мэдээллээ. Малчид энэ жилийн мал тооллогод идэвхтэй оролцож, аймаг, сум, багийн Засаг дарга нар болон аймаг, сумын Төрийн сангийн ажилтнууд, Мал тооллогын комиссынхон малчдыг мэдээллээр ханган хамтарч сайн ажилласан талаар ҮСХ-ны статистикч Н.Мягмарханд хэлж байна. Энэ жилийн тооллогоор бог болон бод малын зөрөө гараагүй, малчид хашаа хорооныхоо мэдээллийг хүртэл гаргаж өгсөн байна. Түүнчлэн тооллогын урьдчилсан дүн энэ 7 хоногт гарна.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?