Нүүр   /  

ДУЛААНЫ СТАНЦ 4 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

2019-12-26  

Хөвсгөл аймгийн Дулааны станц энэ жил үүссэн өр төлбөрийн улмаас нүүрсээ нөөцлөх боломж бүрдээгүй байна. Өнөөдрийн байдлаар 4 хоногийн нүүрсний нөөц үлдсэн учраас аймгийн Онцгой комиссын хуралдаанаар авч хэлэлцэж шуурхай арга хэмжээ авч ажиллах ажлын хэсэг байгууллаа. Тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Батогтохоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулж Мөрөн сумын иргэдэд эрсдэлд орохооос сэргийлж дулаанаар хангах нүүрсний 14 хоногийн нөөц бүрдүүлэн ажиллах үүргийг Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө. Дулааны станц нь Мөрөн сумын 200 орчим аж ахуйн нэгж, 50 төсөвт байгууллага, 1660 айл өрхийг дулаанаар ханган ажилладаг бөгөөд жилд 25000 тн нүүрс зарцуулдаг гэнэ. Зарим байгууллага дулааны үнэ тарифаа мөрдөөгүйн улмаас төсөвт 32 байгууллага дээр 1,6 тэрбум төгрөгийн өр авлага үүсч асуудал нь шүүхийн шатанд явж байгаа ажээ. 

 

 

Э.Сувд-Эрдэнэ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?