МШТХ-ны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан анх удаа " Топ-16" эмэгтэй теннисчидийн тоглолтыг Азийн Ширээний Теннисний Холбооны эмэгтэй теннисчидийг дэмжих тѳслийн хүрээнд зохиолоо. Тус тэмцээнд спортын мастер Ундрам түрүүлж, спортын мастер Должинзуу үзүүрлэлээ. Гуравдугаар байранд Ундрам, Должинзуу нарт хожигдсон улсын аварга Балжинням, Болор-Эрдэнэ нар шалгарсан байна.
Түрүүлсэн Ундрам, гуравт орсон Болор-Эрдэнэ, Балжинням нар
Аваргын тѳлѳѳ тоглолтонд Ундрамд 3:1-ээр хожигдож хоёрдугаар байранд шалгарсан Должинзуу
5-8-р байр буюу шилдэг найман тоглогчид Ариунтуяа, Ганцэцэг, Дэлгэрмаа, Номин-Эрдэнэ нар шалгарлаа.
Э.Отгоо