Тэд талбайдаа Чоно -ыг хүлээн авч, Манегийн гоолын ачаар ээлжит 3 оноогоо халаасалж, ПЛ-т 28 тоглохдоо 27 хожсон үзүүлэлт үзүүллээ. Энэ янзаараа урагшилбал тэд тѳвѳггүй түрүүлнэ.
Ѳнгѳрсѳн улирлын аварга 2:0-ээр ээлжит хожлоо авсан ч Улаан чѳтгѳрүүдээс даруй 14 оноо хоцорч буй.
Харин эхний дѳрвийг мушгиж буй Челси талбай дээр нь Арсеналыг буулгаж авснаар Аваргуудын Лигт ирэх улиралд тоглох эрхээ хадгалахаар тэмүүлж байна. Арсеналын хувьд дасгалжуулагчаа сольсон ч шалихгүй байгаа нь фэнүүдийн дургүйцлийг тѳрүүлсээр аж.
Э.ОТГОО