ХАЦҮ БАШЁД МОНГОЛЫН 22 СУМОЧ БАРИЛДАНА

2020-01-02  
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос нэгдүгээр сарын тэмцээний чансаа буюу Хацү башёгийн банцүкэг зарлахад Монголын 22 бөх зодоглохоор болжээ. Тус чансааны зүүн жигүүрийг мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд тэргүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил зүүн жигүүрийн гуравдугаарт, “Таманой” дэвжээний бөх Азүмарү С.Тодбилэг зүүний 15-д тус тус эрэмбэлэгджээ. Мөн “Мичинокү” дэвжээний бөх, Кирибаяама Б.Лхагвасүрэн макүүчи зиндаанд анх удаа зодоглохоор зүүний 17 дугаарт жагссан байна. Ийнхүү монголын 5 бөх Макүүчи зиндаанд хүч сорино. Харин Жүрёо зиндаанд Чиёошома Г.Мөнхсайхан, Миторюү Б.Төрболд, Дайшохо Ч.Шижирбаяр, Ичиножёо А.Ичинноров нарын тэргүүтэй 8 бөх барилдана. Макүшита зиндаанд 6, Сандамэ зиндаанд 3 монгол бөх тус тус хүчээ сорихоор банцүкэд бичигдээд байна.
 
 
 
Э.Отгоо
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?