"ЭВЕРТОН" ХАМЕСЫН ТӨЛӨӨ 50 САЯЫГ САНАЛ БОЛГОНО

2020-01-02  

Хөлбөмбөгийн өвлийн олилцооны цонхоор онцлох олон наймаа хийгдэж магадгүй байгаа юм.  Тухайлбал, Испанийн "Реал Мадрид" клубын хагас хамгаалагч Хамес Родригес багаа орхиж магадгүй байна.  "El Desmarque"-ын мэдээлж байгаагаар улирлын эхний хагаст багийн дасгалжуулагч Зидан болон Ерөнхийлөгч Флорентино Перез нар түүнд итгэл хүлээлгээгүй.  Улмаар түүнийг өвлийн солилцооны цонхоор зарахаар төлөвлөж, хангалттай гэж үзэхүйц санал ирэхийг хүлээж байгаа аж.  Тэгвэл түүнийг Английн "Эвертон" клуб авахаар хөөцөлдөж эхэлжээ.   Ливерпүүл хотын цэнхэр баг саяхан Карло Анчелоттиг дасгалжуулагчаар авсан. Итали мэргэжилтэн "Реал" болон "Байерн Мюнхэн"-д Хаместай хамтарч ажиллаж байсан түүхтэй.   "Эвертон" түүний төлөө 50 саяыг санал болгохоор бэлтгэж байгаа аж.  "Реал"-ын хувьд Хамесыг 42 сая еврогоор үнэлсэн гэх мэдээлэл гарч байна. Түүний "Реал"-тай байгуулсан гэрээ 2021 онд дуусна.  

 

 

Э.Отгоо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?