Д.ОНОН: ҮРЭЭГ ЗАСАХААС ХУРДАН МОРИНЫ АЖЛЫН ГАРАА ЭХЭЛДЭГ
2020-01-02
Үрээг зѳв засах гэдэг маш чухал. Зөв засаад, зөв тавьчихвал моринд хөвөө огт суудаггүй. Морины гэдсийг сайн суллая гэвэл намрын адаг сараар цас дөнгөж орсон үед гэдсийг нь суллавал сайн байх шиг санагддаг. Хаврын шар усны үед ч ийм байдлаар суллавал мөн адил. Үүнийг цуцаалт гэж нэрлэх болсон. Морины хѳѳлтийг л авах гэж цуцаалт хийж буй. Тэгэхдээ цуцалтыг олон хийвэл морины зүрх ч үхэж мэдэх осолтой. Цуцаалт гэдэг маань уулын өөд тулгуухан цогиулж л хөөлтийг авах арга юм. Үнэндээ энэ аргыг нэвтрүүлсэн нь миний бие. Дээхэн үед ингэдэг байсан юм билээ. Гэхдээ морь болгонд цуцаалт хийж болохгүй. Ялангуяа бариа, тавиа байхгүй адуунд цуцаалт хийх учиргүй. Туршлагаас харж байхад зарим залуу уяач морийг цуцаадаг юм гэдэг ойлголтондоо автаж морио байн байн уул ѳѳд өгсүүлж, цогиулж байгаа харагддаг. Ингэж болохгүй.

Морины зүрх зориг мохно. Хурдан морьтой ноцолдох ажил үрээг засаж, хѳнгѳлѳхѳѳс эхэлдэг. Эхлээд үрээгээ засна. Зѳв тавина. Дараа нь ажиллана. Мориныхоо хурдыг нь гараад ирэхээр давхилыг хадгалдаг. Давхилыг хадгалсан морь очтой болдог. Амьсгаагүй, хөөлтгүй болдог. Ийм морь л ёстой жинхэнэ ир нь орж уралддаг. Ер нь морь уях эрдэм гэдэг бол ерѳѳсѳѳ л мэдрэмж. Ѳөрийнхөө мэдрэмжийг илүү хөгжүүлж, энэ мэдрэмжиндээ тулгуурлан морио уях нь хамгийн зѳв санагддаг. Морио эмээллээд, хѳтлѳѳд, баалгаж байхад л юу хийхийг ѳѳрѳѳ хэлээд ѳгдѳг. Түүнээс биш, тэгж уяа гэсэн заавар угаасаа байхгүй. Монгол адуу бол угаасаа уналга эдэлгээний зориулалттай, бяртай чийрэг болохоос хурданы чиглэлийн биш. Сүүлийн жилүүдэд хурдны чиглэлээр их хѳгжүүлэх боллоо.
Э.Сувдаа
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна