Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг дэлхийн дээд амжилтын Гиннесийн номд жүдо бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа бүртгэгджээ. Тэрбээр 2010 оны арванхоёрдугаар сарын 17-оос 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ зохион байгуулдаг IJF World Tour тэмцээнүүдэд оролцож, хамгийн олон медаль хүртсэн тамирчнаар тодорчээ. Тэрбээр дээрх хугацаанд нийт 35 медаль хүртэв. Үүнд: 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн буюу хамгийн олон медаль хүртсэн амжилтаар дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байна.
Э.Отгоо