Хоёрдугаар үед гурван гоол орсны хоёрыг нь Жесус ѳрсѳлдѳгчийнхээ хаалганд зоож чадсанаар тэд чухал 3 оноогоо халаасалж, ѳрсѳлдѳѳнд ямар нэг хэмжээнд үлдлээ.
Лэйстэр Сити айлын талбайд Эвэртоныг 3:0-ээр буулган авснаар хоёрдугаар байраа хадгаллаа.
Арсенал азгүйтлээ зогсоож, Манчестер Юнайтэдийг 2:0:ээр талбай дээр хожиж, нѳхцѳл байдлаа дээрдүүллээ.
Харин Тоттенхэм дахин бүдэрч, дѳрѳвдүгээр байранд орох эсэх нь эргэлзээтэй болов.
Энэ зуур Челси тэнцэж, нэг оноо салгаснаар дѳрѳвдүгээр байраа бэхжүүлэв.
Хүснэгтээс харвал 5-р дугаар байрыг эзлэх Манчестер Юнайтэдээс 10- дугаар байранд бичигдэж буй Арсенал багуудын онооны зѳрүү дѳнгѳж 4 оноо байгаа нь ѳрсѳлдѳѳн хэр ѳндѳр байгааг илтгэнэ. Ойрын тоглолтоос хамаарч хэн ч дээшээ цойлж, хэн нь ч доошоо унаж мэдэх нь.
О.Гоо-Оюун