Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 3-6-нд Спортын төв ордонд боллоо. Тэмцээнд 27 байгууллагын 320 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдлөө. Энэ удаагын тэмцээнээр Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Бурмаа , хөдөлмөрийн баатар С.Батцэцэг , ОУХМ О.Үйтүмэн , гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Даваачимэг , ОУХМ Т.Түвшинтулга , Ц.Намуунцэцэг , Э.Цэвэгмид, З.Сумъяабазар, Б.Болортуяа , Ц.Чинзориг, Э.Тэмүүлэн, Д.Батзул, М.Цогтгэрэл, Ч.Алтангэрэл, М.Лхагвагэрэл, Б.Дөлгөөн, Б.Хонгорзул, З.Болортунгалаг нар улсын аварга боллоо. Олимпийн жингийн улсын аварга тамирчид гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох “Токио-2020” зуны олимпийн наадмын Азийн эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.
Э.Отгоо