Багуудыг тэргүүлж байгаа Милоуки Багс өнөөдөр Сан Антонио Спөрс багтай тоглолоо. Тоглолтын эхний хагасыг 13 онооны илүүгээр дуусгасан Спөрс баг шийдвэрлэх үед гайхалтай тоглолтыг үзүүлснээр 104-126 харьцаагаар Милоуки багс багыг бутниргэсэнээр 15 хожил, 20 хожигдолтой болж байгаа бөгөөд өрнөд бүсийн 8д бичигдэж байна. Харин Багс 32 хожил, 6 хожигдолтой болсон ч дорнод бүсийг тэргүүлэгч хэвээр үлдлээ. Тус тоглолтод Антонио спөрс багын хамгаалагч Димар Дерозэн 25 оноо, 7 дамжуулалтыг өгч багаа тэргүүлсэн бол сэлгээнээс Патти Миллс 21 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Яннис Адетокумбо 24 оноо, 12 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлжээ.
Э.Отгоо