МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД, МАНЧЕСТЕР СИТИГ ХҮЛЭЭН АВЧ, ѲРСѲЛДѲГЧѲѲ ТАЛБАЙ ДЭЭР НЬ 3:1-ЭЭР ИЛҮҮРХЭН ХОЖЛОО

2020-01-08  

Английн цомын аваргын хагас финалд  «Манчестер Юнайтед» баг «Манчестер Сити»-хүлээн авч,  Гвардиолын залуучууд ѳрсѳлдѳгчѳѳ  талбай дээр нь  3:1-ээр илүүрхэн хожлоо. Эхний үед Бернарду Силва и Рияд Махрез нар гоолдож, Андреас Перейра ѳѳрийн хаалганд гоол чихсэнээр Манчестер Сити 3:0-ээр эхний үед тэргүүлсэн. Хоёрдугаар хагаст   Маркус Рашфорд нэг гоол оруулж, үзэгчдээ бага зэрэг тайвшруулав. Хариу тоглолт энэ сарын 29 -нд Ситигийн талбайд үргэлжилнэ.
-Манчестер Юнайтед бол хүчирхэг баг. Хурдтай хариу довтолгоотой. Энэ удаа бид цэвэр довтлогчгүй тоглолтыг сонгосон. Гол учир нь айлын хурдан довтолгоог няцаах тактикийг баримталсан. Хожсон учраас зѳв шийдвэр гэж үзэж буй. Хожигдсон бол элдэв шүүмжилсэн, таагүй яриа ѳрнѳх л байсан байх. Ямар ч гэсэн бид зѳв тактик боловсруулсан. Түүнийгээ ч хэрэгжүүлж чадлаа гэж Пеп Гвардиолла тоглолтоо дүгнэж хэлэхдээ онцоллоо.
Английн цомын аваргын тѳлѳѳ нийтдээ 4 баг үлдсэн. Нѳгѳѳ хэсэг дэх «Лейстер сити »,  «Астон Вилла» багийн эхний тоглолт ѳнѳѳ үдэш эхэлнэ.

 


 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?