ДУЭЙН УЭЙДИЙН ДУГААРЫГ МӨНХӨЛНӨ

2020-01-09  
Дуэйн Уэйдийн дугаарыг мөнхөлнө

Майами Хит баг Дуэйн Уэйдэд хүндэтгэл үзүүлэн, гурван өдрийн арга хэмжээг ирэх хоёрдугаар сард зохион байгуулахаар товложээ. Үүнд Уэйдийн зүүж байсан 3 дугаарыг мөнхлөх болон түүний NBA-д өнгөрүүлсэн сүүлийн улирлыг харуулах баримтат кино зэрэг багтсан аж. Арга хэмжээний эхний өдөр буюу хоёрдугаар сарын 21-нд Майами Хит баг өөрийн цахим хуудсаараа дамжуулан Дуэйн Уэйдийн “The Flashback” нэртэй карьерийнх нь онцлох мартагдашгүй мөчүүдийн түүвэр болсон бичлэгийг цацна. Хоёр дах өдөр буюу хоёрдугаар сарын 22-нд Майами Хит American Airlines ордондоо Кливленд Кавалейрс багийг хүлээн авч тоглох тоглолтын үеэр Дуэйн Уэйдийн 3 дугаарыг мөнхөлнө. Сүүлийн буюу гурав дах өдөр /2020.02.23/ ESPN Film-ээс Дуэйн Уэйдэд зориулсан түүний сагсан бөмбөгийн талбайн болон талбайн гадуурх амьдралыг харуулсан баримтат киноны нээлтээ хийх юм. Дуэйн Уэйд NBA-ийн талбайд 16 улирал өнгөрүүлэхдээ 14-ийг нь Майами Хит багтайгаа өнгөрүүлж, 2006, 2012, 2013 онуудад NBA-ийн аварга болж байсан. Мөн Дуэйн Уэйд Майами Хит багт дугаараа мөнхлүүлснээр тус багт дугаараа мөнхлүүлсэн тав дах тоглогч болж байна. Түүний өмнө Алонзо Моурнин, Тим Хардавай, Шакил О’Нил, Крис Бош нар дугаараа мөнхлүүлж байсан юм.

 

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?