ХЯТАДАД ДЭГДСЭН УУШГИНЫ ХАТГАЛГАА БНСУ-Д БҮРТГЭГДСЭН БАЙНА

2020-01-09  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод уушгины хатгалгаа өвчнөөр 59 хүн өвчилж, 11 хүний биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн . Мөн сүүлд Хонгконг, Сингапурт ч энэ нууцлаг вирусээр хүмүүс өвчилж байгаа талаар мэдээлэл гарсан юм. Шалтгаан нь тодорхойгүй байгаа энэхүү уушгины хатгалгаа өвчний тохиолдол өчигдөр /2020.01.08/ БНСУ-д бүртгэгджээ. Тодруулбал, БНСУ-д ажилладаг, 36 настай хятад эмэгтэй уг өвчний голомт болох Үхань хотод арванхоёрдугаар сарын дундуур тав хоногийн хугацаатай зорчжээ. Тэрбээр саяхан халуурч, хоолой нь хавагнаж, ханиалгах шинж тэмдэг илэрсэн тул эмчид үзүүлэхэд Хятадад дэлгэрсэн шинэ төрлийн вирустэй төстэй шинж тэмдэг ажиглагдсан тул түүнийг тусгаарлан эмчилж байгаа ба өвчтөний биеийн байдлыг анхааралтай ажиглаж байгаа аж. Мөн тус улсын хилээр зорчиж буй хүмүүст өндөр хяналт тавин ажиллах зөвлөмж гаргасан байна.

 

 

Ж.Сүх 

Эх сурвалж: Korea Times

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?