ХОЛИМОГ ТУЛААНААР 7 ОРНЫ ШИЛДГҮҮД УЛААНБААТАРТ ХҮЧ СОРИНО

2020-01-09  

Холимог тулааны “MFC” холбооноос 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр “АСА Цирк”-т энэ жилийн анхны олон улсын тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулна. Тэмцээний оргил тулаанд БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин, “MFC” холбооны хөнгөн жингийн аварга М.Нандин-Эрдэнэ, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар нар /70 кг-д/ тулалдах юм. Мөн энэ өдрийн дэд оргил тулаанд АНУ-ын “Dragon House”, Монголын “MGL-1” холбооны дунд жингийн аварга Д.Батсүмбэрэл, Японы тамирчин Такаяши Ямашита /77 кг-д/ болон “Ангууч” хочит Б.Баттөр, Японы тамирчин Таказүми Моритой /66 кг-д/ тус тус хүчээ сорин тулалдах юм. Японы тулаанчдаас гадна АНУ, Ямайк, Тажикистан, ОХУ, Казахстанаас холимог тулааны шилдэг тамирчид ирнэ. Тухайлбал, “MFC-1” тэмцээнд оролцож байсан Казахстаны тамирчин Магомед Кабардиев дахин ирж, Э.Даваабаяртай тулалдана. Дагестан гаралтай Магомед нь “UFC”-ын аварга Хабиб Нурмагомедовтой ойрын хамаатан аж. АНУ-ын тулаанч Ламар Госи, монгол тулаанч Т.Ариунболдтой тулалдах саналаа өгсөн байна. Мөн “MFC” холбоонд 2 ч ялалт байгуулаад амжсан А.Гантүлхүүр, 3-1 гэсэн амжилттай яваа Тажикистаны тамирчин Маруф Сафаровтой, БНСУ-ын “Road FC” холбоонд тулалдаж явсан Б.Бүрэнзориг, Ямайкийн Мэттью Колкүүнтэй, “MFC-1”-ийн оргил тулаанд манай тамирчин Б.Азжавхланг ялсан ОХУ-ын Тува улсын тулаанч Иргит Овээнчи, А.Тэмүүлэнтэй тус тус хүч үзнэ. “MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээний тасалбар ирэх долоо хоногоос худалдаанд гарах аж.

 

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?