Нүүр   /  

ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭЭ АСАРЧ БУЙ ЭЦЭГ ЭХЭД 3-5 ХОНОГИЙН ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

2020-01-09  

Ховд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, амбулаторийн нийт үзлэгийн 15.1 хувийг эзэлж байна. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А|05 дугаар тушаалын дагуу “Хичээл сургалтын үйл ажиллагааг түр хойшлуулах, хязгаарлах тухай” Ховд аймгийн Засаг даргын А|07 тоот захирамжаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн хоёрдугаар улирлын амралтын хугацааг долоо хоног сунгаж, нэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл амраахаар шийдвэрлэжээ. Мөн цэцэрлэгүүдийг нэгдүгээр сарын 10-20-ны өдөр хүртэлх хугацаанд амрааж, хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахыг түр хугацаанд хязгаарласан байна.  Түүнчлэн жирэмсэн болон 5 хүртэлх насны хүүхэд нь ханиад, томуугаар өвчилж, эмчлүүлэх, асруулах зайлшгүй шаардлага тулгарсан ажилтан, албан хаагчдад 3-5 хоногийн цалинтай чөлөө олгохыг байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар зөвшөөрчээ.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?