ХЯТАДАД ДЭГДСЭН ҮЛ МЭДЭГДЭХ ХАТГАЛГААНЫ ШАЛТГААН ТОГТООГДЖЭЭ

2020-01-10  

Хятадын Ухань хотод тархаад буй уушгины хатгалгаа нь титэм вирусний шинэ төрөл болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.  Шалтгаан нь тодорхойгүй байсан уг өвчин нь титэм вирусний шинэ төрөл ,  далайн бүтээгдэхүүнээр дамжсан байх магадлалтай аж. Эрдэмтэд судалгаа шинжилгээг үргэлжлүүлэн  ажиллаж байна. Ухань хотод шалтгаан тодорхойгүй хатгаагаар 59 хүн өвчилсний долоо нь хүнд байдалд байгаа юм. Одоогоор 163 хүнийг эмчийн хяналтад аваад байна. Өвчтөнүүдийн ихэнх хотын загасны зах дээр ажиллаж байсан байна. Энэ тухай нэгдүгээр сарын 9-нд Хятадын Төв телевиз мэдээлсэн. 

 

 

Э.Сувдаа

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?