NBA-гийн талбайд 4 тоглолт боллоо. Эхний тоглолт Эмбийдийг бэртэлд алдсан Филадельфи 76 баг талбайдаа Бостон Селтиксийг хүлээн авч 109-98 харьцаагаар хожлоо. Сиксерс 25 хожил, 14 хожигдолтой болж дорнод бүсийн 5-рт бичигдэж байна. Мөн талбайдаа 18 хожиж, 2 хожигдсон гэсэн гайхалтай дүнтэй байна. Харин Бостоны хувьд 25 хожил, 11 хожигдолтойгоор дорнод бүсийн 3-рт бичигдэж байна. Тус тоглолтод Жош Ричардсон 29 оноо, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Бен Симмонс 19 оноо, 9 самбар, Ол Харворд 17 оноо, 8 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Кэмба Уолкер 26 оноо, Сэлгээнээс Маркус Смарт 24 оноог авчээ.
Э.Отгоо