“СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ЭРДЭНЭТ ХОТООС ЭХЭЛЛЭЭ

2020-01-13  

Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хамтран “Соёлыг түгээе”  үндэсний хэмжээний хөдөлгөөнийг Эрдэнэт хотоос эхлүүллээ. Нээлтэд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл, УДЭТ-ын жүжигчин, “Солонго үүл” киноны ерөнхий найруулагч МУСТА Б.Одончимэг, “Авъяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч  МУСТА, Beatbox Б.Нарандэлгэр, мөн “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч дуучин С.Гантогоо зэрэг олон уран бүтээлч оролцлоо. Тэд соёл, урлагаар дамжуулан хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх, төлөвшүүлэх болон нийгэм дэх соёлын нөлөөний талаар илтгэл тавилаа. Мөн архины хор уршиг, архигүй нийгмийг бүтээх талаар сонирхолтой ярилцлага, лекц, илтгэл танилцуулсан юм. 

 

 

Э.Сувдаа

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?