МӨСӨНД АВИРАЛТЫН АЗИ ТИВИЙН АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙН ЭЗЭН Н.ХЭРЛЭН

2020-01-13  

Монголын Уулчдын үндэсний холбооны баг тамирчид БНСУ-ын Чонгсон хотноо зохион байгуулж буй дэлхийн цомын тэмцээнийг зориод байгаа билээ. Нэгдүгээр сарын 10-нд нээлтээ хийсэн Чонгсоны дэлхийн цомын тэмцээн нь Азийн аварга шалгаруулах тэмцээн давхар явагдахаараа онцлог. Өнгөрөгч 2018 онд тус хотод болсон тэмцээнээр ОУХМ Н.Хэрлэн, Д.Энхбаатар нар эх орондоо өвлийн спортын төрлөөр анхны мөнгө, хүрэл медалиудыг авчирч байсан билээ. Тэгвэл энэ жил эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь медалиа хүртэж, Монгол Улсын анхны алтан медалийг хүртлээ. Тэрбээр дэлхийн цомын тэмцээнд  хоёр дахь удаагаа шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

 

 

Э.Отгоо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?