РЕАЛ МАДРИД ИСПАНИЙ СУПЕР ЦОМД ТҮРҮҮЛЛЭЭ

2020-01-13  

Испаний Супер цомын шигшээ тоглолт болж өнгөрлөө. Энэ жилийн Испаний Супер цомын шигшээ тоглолтод Мадридын хоёр баг буюу Реал Мадрид болон Атлетико Мадрид тааран тоглож үндсэн цаг, нэмэлт цагт гоолгүй хуурай тэнцэж, торгуулийн цохилтоор ялагч багийг тодруулахад Реал Мадрид клуб 4-1 гэсэн харьцаатай хожин энэ жилийн анхны цомоо гардлаа. Тоглолтын гол үйл явдал нэмэлт цагийн 115 дах минутад болж өнгөрсөн. Хамгаалагчдаас сугаран хаалгачийн эсрэг ганцаараа бөмбөг туун гарч ирсэн Атлетико Мадридын довтлогч Алваро Моратаг Федерисо Валвердэ унагаан улаан хуудас хүртэн талбайг орхисон юм. Харин тоглолтын агуулгын хувьд Реал Мадрид клуб ялимгүй илүү бөмбөг эзэмшиж, довтолж байлаа. Ийнхүү Реал Мадрид энэ жилийн анхны цомоо болон клубынхээ түүхэн дэх 11 дэх удаагийн Испаний Супер цомоо хүртсэн. Реал Мадрид клубын дасгалжуулагч Зинедин Зиданы хувьд багтайгаа есөн удаа шигшээ тоглолтод шалгарахдаа бүгдэд нь хожсон гэх гайхалтай үзүүлэлттэй байна.

 

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?