СЕРХИО АГУЭРО ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

2020-01-14  

Английн Примьер лигийн 22-р тойрогт учраа таарсан Манчестер Сити болон Астон Вилла клубуудын хооронд болсон тоглолтод Манчестер Ситигийн аргентин довтлогч Серхио Агуэро хэт-трик буюу гурван гоол оруулснаар баг нь 6-1 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан билээ. Өдгөө 31 настай аргентин эр тус тоглолтод гурван гоол оруулснаар Английн Примьер лигт нийт 177 оруулсан үзүүлэлттэй болж, Английн дээд лигт хамгийн олон гоол оруулсан гадаад тоглогч болж байна. Түүний ард Тьерри Анри 176 гоол, Робин Ван Перси 144 гоол тус тус оруулсан үзүүлэлттэй байгаа юм.

 

 

Э.Отгоо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?