ТУЛААНЧ М.НАНДИН-ЭРДЭНИЙГ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАЛАА

2020-01-15  

БНСУ-ын “Road FC" холбооны тулаанч, "MFC" холбооны анхны аварга, БНСУ-ын мэргэжлийн боксын KABS холбооны аварга М.Нандин-Эрдэнийн амжилт, хөдөлмөрийг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог төрийн дээд шагнал болох "Алтан гадас" одонгоор энгэрийг нь мялаалаа. М.Нандин-Эрдэнэ нь хоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах MFC-3 олон улсын холимог тулааны тэмцээнд Н.Отгонбаатартай MFC холбооны хөнгөн жингийн аваргын бүсний хариу тулаанаа хийнэ. Энэ нь түүний аваргын бүсээ хамгаалах анхны тулаан байх болно.

 

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?