Нүүр   /  

ОРХОН АЙМГИЙН ИРГЭД ЗАСАГ ДАРГА Д.БАТЛУТЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР ХАНДЛАА

2020-01-16  

Орхон аймгийн иргэдийн төлөөлөл аймгийнхаа Засаг дарга Д.Батлутыг АТГ-т шалгуулахаар хандаж байгаагаа зарлаж, мэдээлэл хийлээ. Иргэн Э.Баярхүү мэдээллээ. Тэрээр “Би өнөөдрийг хүртэл төрийн албаныхныг ёс зүйтэй байлгах тэмцэл хийсээр ирсэн. Иргэний хувьд сүүлийн дөрвөн жилд Орхон аймагт болж буй үйл явдлуудыг бүгдийг мэднэ. Д.Батлут гэх хүн аймгийн засаг дарга болсныхоо дараа автомашинаа сольсон. Би түүний хууль зөрчсөн байх магадлалтай мэдээллийг АТГ-д шалгуулахаар хандаж байна. Төрийн албаны хүн ёс зүйгүй байдал гаргасан. Мөн сүүлийн дөрвөн жил шоу цэнгээн зохион байгуулах, түүндээ оройлон оролцох явдал нь ихэссэн. Түүний шийдвэрээр Эрдэнэт хотод 24 цагийн архины дэлгүүр нээж, баарыг үүрийн 04:00 цаг хүртэл ажиллуулдаг болсон. Үүнээс үүдэж гэмт хэргийн гаралтын тоо 24 хувиар нэмэгдэж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг ч ихсэх болсон.  Энэхүү зөвшөөрлөө цуцлахыг Орхоны аймгийн олон мянган аав ээжүүд эсэргүүцэж байгаа үл тоосоор байна. Хичнээн олон аав ээж, эмээ өвөө нойргүй хонож, хичнээн олон залуучууд алдаж байна. Залуу хүний хувьд эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэж байна” хэмээв.

 

 

Т.Хуншагай

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?