Нүүр   /  

765 ТОНН ӨВСИЙГ МАЛЧДАД ҮНЭГҮЙ ХУВААРИЛНА

2020-01-16  

Энэ сарын байдлаар Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна. Өвс тэжээлийн хомсдол, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж төл мал бээрэх, өлдөх, дарагдах эрсдэлүүд гарч эхэлж байгаа аж. Аймгийн хэмжээнд 15 мянга гаруй малчин өрхийн 5.6 сая толгой мал өвөлжиж байгаагаас сум хооронд болон Архангай, Баянхонгор, Төв, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорнод, Хэнтий, Дундговь, Өмнөговь аймгийн нутагт 1500 гаруй малчин өрх отор нүүдэл хийж яваа юм. Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэнгээр ахлуулсан отрын штаб малчдаа эргэж тойрч,засгийн газрын шийдвэрээр өвөлжилт тааруу байгаа аймгуудад өвс тэжээл, санхүүгийн тусламж үзүүлсний дагуу  50 сая төгрөгийг авсан бөгөөд цас ихтэй дөрвөн суманд санхүүжилт олгож, малчдад нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.

 

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?