БОКСЫН ДЭЛХИЙН АВАРГААС ДОПИНГ ИЛЭРЧЭЭ

2020-01-16  

Мэргэжлийн боксын WBA холбооны хүнд жингийн дэлхийн аварга Александр Беспутин өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Монте Карлод өөрийн нутаг нэгт Оросын Раджаб Бутаевтай тааран тулалдаж ялалт байгуулсан. Гэвч Монакагийн боксын холбооноос Александр Беспутиний шинжилгээнээс лигандрол (LGD-4033) гэх нэртэй допингийн төрлийн бэлдмэл илэрсэн тухай зарлалаа. Түүний допинг хэрэглэсэн тухай өрсөлдөгч Бутаев нь ийнхүү ярьсан байна. “Би энэ мэдээг сонсоод нэг их цочирдохгүй байна. Ийм учраас л би түүнийг тамирчных нь хувьд болон хувь хүн талаас нь хүндэлдэггүй юм. Энэ бол боксын спортыг үгүйсгэсэн, үл хүндэтгэсэн явдал. Би түүнтэй аваргын бүсний төлөө дахин тулаан хийх хүсэлтэй байна. Одоо бол би түүнийг ялна гэдэгтээ өмнөхөөсөө ч илүү итгэлтэй байна” хэмээжээ.

 

 

Э.Отгоо

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?