ХУУЛЬ БУСААР ЭМ ОРУУЛЖ ИРЭН ХУДАЛДААЛЖ БАЙЖЭЭ

2020-01-17  

Үргүйдлийг эмчилж, үр шилжүүлэн суулгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалт хийжээ. Шалгалтаар “RMC, Си эл даблью эйч, “Өөжин мед” эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эм, аминдэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгч нартаа борлуулж, санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлддэг, тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй, Монгол Улсад бүртгэлгүй амин дэмүүдийг хадгалж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ченжүүдээс худалдаж авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа аж. Түүнчлэн  “Юнимед” эмнэлэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хувь хүний оруулж ирсэн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Цетротид” гэх тариа, “Прогинова” хэмээх эмийг их хэмжээгээр хадгалж, үйлчлүүлэгчдэдээ худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?