Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн 9 дэх өдрийн барилдааны дараа Озэки Такакейшо, Магэашира-6 Шодайд унаснаар тэргүүн эгнээнээс ухарч, Шодай, Токушорюү нар 8 даваатай башёг тэргүүлж байна. Харин Токушорюү өрсөлдөгчөө давснаар энэ башёд 50 хувийн амжилтаа үзүүлсэн анхны бөх болсон төдийгүй башёг тэргүүлэгч 2 бөхийн нэг болов. Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Точиношинд унаж 2 даваа, 7 унаатай байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Котоошёогикүг давж 5 даваа, 4 унаатай болов.
Э.Отгоо