Английн премьер лигийн 24 дүгээр тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт "Манчестер Сити" клуб "Шеффилд"-ын талбайд зочилж, арай гэж 0:1-ээр хожлоо. Ингэснээр 51 оноотой болж, хоёрдугаар байраа хадгалж үлдэхээр боллоо. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Агуэро 73 дахь минутад оруулсан юм. Ийнхүү Аргентин эр энэ улиралд премьер лигт 16 дахь гоолоо оруулж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна. "Челси" талбайдаа "Арсенал"-ыг хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Ингэснээр "Челси" 40 оноотой болсон бол "Арсенал" 30-тай, 10 дугаар байрт бичигдэж байна.
Э.Отгоо