ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТУЛААНЧИД МАНАЙ УЛСАД ТУЛАЛДАНА

2020-01-23  

Холимог тулааны “MFC” холбоо шинэ оны анхны тэмцээнээ 02-р сарын 01-ний өдөр “АСА Цирк”-д Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдана. Тус өдрийн оргил тулаанд БНСУ-ын “Road FC” холбооны тамирчин, “MFC” холбооны хөнгөн жингийн аварга М.Нандин-Эрдэнэ, АНУ-ын “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар нар тулалдах нь тодорхой болоод байгаа. Харин бусад тулаануудын оноолт эхнээсээ тодорч эхлээд байна. Энэ өдрийн дэд оргил тулаанд АНУ-ын “Dragon House”, Монголын “MGL-1” холбооны дунд жингийн аварга Д.Батсүмбэрэл, Японы тамирчин Такаяши Ямашита нар тулалдана. Мөн “MFC”-ийн анхны тулаанд оролцож байсан “Ангууч” хочит Б.Баттөр энэ удаагийн тулаанд эргэн ирэх бөгөөд мөн Японы тамирчинтай хүч үзнэ. Японоос гадна АНУ, Ямайк, Тажикистан, ОХУ, Казахстан улсуудаас холимог тулааны шилдэг тамирчид ирэх аж.

Тухайлбал “MFC-1” тэмцээнд оролцож байсан Казахстаны тамирчин Магомед Кабардиев дахин ирж, Э.Даваабаяртай тулалдана. Магомедын хувьд Дагестан гаралтай бөгөөд “UFC”-ын аварга Хабиб Нурмагомедовтой ойрын хамаатан юм. Эдгээрээс гадна “MFC” холбоонд 2 ч ялалт байгуулаад амжсан А.Гантүлхүүр, 3-1 гэсэн амжилттай яваа Тажикистаны тамирчин Маруф Сафаровтой, БНСУ-ын “Road FC” холбоонд тулалдаж явсан Б.Бүрэнзориг – Ямайкын Мэттью Колкүүнтэй, “MFC-1”-ийн оргил тулаанд манай тамирчин Б.Азжавхланг ялсан ОХУ-ын Тува улсын тулаанч Иргит Овээнчи – А.Тэмүүлэн нар тус тус хүч үзнэ. “MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээний тасалбар ирэх 7 хоногоос худалдаанд гарах гэнэ.

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?