Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар ймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн : Нэр дэвшигч нь тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг наймдугаар сарын 1-ээс гэж өөрчлөхөөр болсон. Мөн хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон” хэмээлээ. Түүнчлэн сонгуулийн өмнөх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас зогсоож 10 дугаар сарын 15-наас нээх аж.
Э.Сувдаа