МАКГРЕГОР: БИ ЯЛАХЫН ТУЛД ѲЛСГѲЛѲН БАР ШИГ ДҮҮЛНЭ

2020-01-24  

Ѳнгѳрсѳн хугацаанд миний юу ч ѳѳрчлѳгдѳѳгүй. Конор Конор хэвээрээ. Ажил үйлс бүтэмжтэй. Бэлтгэл сургуулилалт хэвийн. Зүгээр л тоглолт бүрт ѳѳр ѳѳр ѳрсѳлдѳгч таарч, ѳѳр ѳѳр нѳхцѳл үүсэж байна. Миний хувьд илүү туршлагажсан. Нэг л зүйлээр ѳлслѳѳ. Тэр бол Октагонд байгуулах ЯЛАЛТ. Энэ ялалтаар л цангалаа. Тѳвлѳрсѳн. 2020 оныг хүчтэй эхэлнэ л гэж зорьсон. Тоглолтын ѳмнѳ тоглолтын тѳгсгѳлийг тааж хэлсэн. Зүгээр нэг ялахгүй. Нокаутаар ялна гэж амласан. Түүний тулд ѳдѳрт 8 цаг хичээллэсэн. Ѳдрийн 11.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл бэлтгэлээ хангасан. Миний бэлтгэлээ базаасан бааз маань маш их дэгтэй байсан. Сахилга батыг дээд зэргээр мѳрдүүлсэн. Тогтмол цагт унтаж, сэрж байлаа. Архи дарснаас хол хѳндий байж бэлтгэлээ базаасан. Хэвлэлийн бага хуралд вискигээ уламжлал ёсоор авч очоогүй нь ч бэлтгэлийн хатуу сахилга баттай уялдаатай. Ѳрсѳлдѳгчдѳѳ тохирсон тактикийг боловсруулсан. Онол, барилдааны урлаг, довтолгоо, хамгаалалт зэрэг иж бүрэн хѳтѳлбѳрѳѳр бэлтгэлээ базаасан нь ялалтанд нѳлѳѳлсѳн. Тиймээс ч би формын хувьд дээд цэгтээ тулсан. Дональдын оронд ѳѳр хэн нэг , тухайлбал Хорхе, Усман таарч болох байсан. Усман бол Хабибтай тѳстэй, дэндүү уйтгартай тулаанч. Гэхдээ ямар ч гэсэн ялалт байгууллаа. Шаардлагатай бүсээ ч зүүлээ. Энэ ч бас чухал гэж Макгрегор ВВС-д ярилцлага ѳгѳхдѳѳ онцоллоо.

 

 

Цэбэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?