КОРОНАВИРУС ГЭЖ ЮУ ВЭ? ТҮҮНЭЭС ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

2020-01-24  

БНХАУ-ын Ухань хотоос анхны тохиолдол нь илэрсэн шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотойгоор  ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газар “БНХАУ-ын Ухань хотод олон хүн халдварласнаас гадна БНСУ, Япон, Тайланд зэрэг бүртгэгдсэн. Албан бус мэдээллээр Австрали, Тайвань, АНУ-д бүртгэгдсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай тогтмол холбоотой ажиллаж байгаа. Хил, гаалийн байгууллага, нисэх байгууллагатай хамтарч ажиллаж, мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаж байна.

Хятадын холбогдох албаны хүмүүс одоогийн байдлаар нас баралт 4% (557 тохиолдлын 17) , болон эпидемиологийн сүүлийн шинэ мэдэээлэл болон хүчтэй хамгаалах арга хэмжээний (Ухань болон ойролцоох бусад хотуудын нийтийн тээврийн системийг хаах) талаар тайлбарлаж, Япон, Солонгос, Тайланд, Сингапур дахь нөхцөл байдлыг үнэлсэн байна.

  • Хүнээс хүнд халдвар дамжсан
  • R0 тооцоолол буюу нэг хүнээс хэдэн хүнд дамжих вэ гэдэг нь 1.4-2.5 орчим
  • Нэг эмнэлгийн байгууллагад нэмэгдэж байгааг тогтоосон
  • Онош батлагдсан тохиолдлуудаас хүндэрч байгаа тохиолдол 25%-тай
  • Өвчин үүсгэгчийн эх үүсвэр одоогоор баттай болоогүй (хамгийн их магадлалтай байгаа нь амьтнаас гаралтай )
  • Хүнээс хүнд халдварлах хэмжээ түвшин нь хараахан тодорхойгүй гэсэн мэдээллүүд чухал

байх болно гэж үзсэн хэдий ч Онцгой байдлын хорооны хэд хэдэн гишүүд онцгой байдал зарлах нь “эрт байна” гэж үзсэн байна.

Хятадын Засгийн газар 1-р сарын 23-ны байдлаар 17 хүн нас барсан тухай мэдээллийг нийтэд мэдээлсэн ба нас баралтын тохиолдлуудын нас нь 48-аас 89 насны хооронд байгаа бөгөөд 40-өөд насанд 1, 50-иад насанд 1, 60-аад насанд 5, 70-аад насанд 2, 80-аад насанд 8 тохиолдол байгаа юм байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварын Эрсдэлийн үнэлгээг хийсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ыг өндөр эрсдэлтэй, бусад орнуудыг дунд эрсдэлтэй гэж үнэлсэн. Харин Дэлхийн хэмжээнд тархах эрсдэл нь бага гэж үзсэн. Гэхдээ алс АНУ-д энэ вирус халдварласан мэдээлэл байгаа учраас манай улс хил залгаа орны хувьд сэрэмжтэй байх ёстой.

Коронавирус нь вирусийн том бүлэг бөгөөд амьтдын дунд эргэлтэд байдаг зоонозын халдварт өвчин юм. Вирусийн халдварын хүний өвчлөл 2003 онд амьсгалын цочмог халтай хамшинж (AЦХаХ-КоВ) /SARS , 2012 онд Ойрхи Дорнодын амьсгалын замын хамшинж (ОДАЗХ-КоВ) MERS –ийн дэгдэлт дэлхий дахинд бүртгэгдэж байсан. Нарийвчилсан судалгаагаар AЦХаХ-КоВ нь муурнаас хүнд,  ОДАЗХ-КоВ нь тэмээнээс хүнд дамжсан болохыг тогтоосон байна.

Шинэ коронавирус (nCoV)-ийн үүсгэгч:

Шинэ коронавирусийн талаар бүрэн судлаагүй боловч АЦХаХ-ын вирусийн генийн дараалалтай 80% ойролцоо байгаа талаар судлаачид тэмдэглэсэн байна.

Халдварын эх уурхай, дамжих зам:

Тодорхойгүй байна

Шинэ коронавирүс (2019) –ийн халдварын эх уурхай бүрэн тогтоогдоогүй боловч – далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон мал, зэрлэг амьтад худалдаалдаг захаас халдвар гарсан болно.

Өвчний нууц үе:14 хоног байх магадлалтай

Шинэ коронавирус (nCoV)-ийн халдварын сэжигтэй тохиолдолд хэрэгжүүлэх дуслын болон хавьтлын сэргийлэлтийн арга хэмжээ:

Стандарт сэргийлэлтийн арга хэмжээнд  гарын эрүүл ахуй, зөв боловсон ханиаж, найтаах, эрсдэлд үндэслэн хамгаалах хувцас хэрэгслийг хэрэглэх, маск зүүх, зүү, хурц үзүүр, иртэй зүйлд өртөхөөс сэргийлэх,

Орчны цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу тогтмол, зөв гүйцэтгэх.

ОУЭМД-ийн шаардлагын дагуу хилийн нэвтрэх цэгт сэжигтэй буюу өвчтэй зорчигчдын эрүүл мэндийн байдлыг үнэлэх, мэдээлэх журмын дагуу мэдээлж, шинж тэмдэг илэрсэн өвчтөнийг тусгаарлах, эмнэлэгт аюулгүй тээвэрлэх арга хэмжээг гүйцэтгэнэ.

Өвчлөл бүртгэгдэж буй бүс нутгаас ирсэн зорчигчдод дараах өгөх зөвлөмж:

Амьсгалын замын хурц үрэвслийн шинж тэмдэг байгаа эсэхийг 2 долоо хоногийн турш сайтар ажиглах

Хоёр долоо хоногийн хугацаанд харилцах хүмүүсийн тоо /хавьтлын/-г багасгах хэрэгтэй.

Өвчний сэжигтэй эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл: Эрүүл мэндийн байгууллагад утсаар яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

 

 

Эх сурвалж: HiDoctor.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?