БАГА ДЭЛХИЙН АВАРГА ГЭГДДЭГ “АЛТАН ГРАН ПРИ”-Д Б.ШООВДОР, Ц.НАМУУНЦЭЦЭГ НАР ТҮРҮҮЛЛЭЭ

2020-01-25  

Чөлөөт бөхийн бага дэлхийн аварга гэгддэг “Алтан гран при” тэмцээн Красноярскт гурав дахь өдрөө үргэлжилж байна. И.Ярыгин агсны нэрэмжит, 31 дэх удаагийн тэмцээний эхний өдөр шигшээд шалгарсан Монголын хоёр  бөх болох Баатаржавын Шоовдор, Цогт-Очирын Намуунцэцэг нар түрүүллээ. Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баатаржавын Шоовдор алтан медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Хадижат Муртузалиеваг ялсан байна. Ингэснээр тус тэмцээнд таван жилийн дараа дахин түрүүлж, хошой аварга болсон байна. “Алтан гран при”-гийн дэвжээнд Төрийн дууллаа анх удаа эгшиглүүлсэн хүчтэн бол 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг. Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы шавь, 50 кг-ын жинд барилдсан тэрбээр шигшээд 23 хүртэлх насны ДАШТ-ий хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоваг 7:2-оор яллаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:За тэгээд энд тэндэхийн гранпригээс алт авч, танигдчихаад олимп, дэлхийн аваргад очоод уначихдагаа бодох хэрэгтэй. 2020-01-25
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?