ДОМОГТ ТАМИРЧИН КОБЕ БРАЙАНТ НАС БАРЖЭЭ.

2020-01-27  

АНУ-н сагсан бөмбөгийн домогт тамирчин Кобе Брайант өнөөдөр үүрээр охин Жианнатайгаа хамт Лос Анжелес хотын ойролцоо нисдэг тэргээр зорчиж байгаад осолдож амиа алджээ. Осолдсон нигдэг тэрэг дотор нийт 9 хүн явж байсан бөгөөд бүгд амиа алдсан байна. Одоогоор юунаас болж осолдсон талаар шалталт хийж байгаа аж. 

Кобе Брайант нь АНУ-н үндэсний сагсан бөмбөгийн лигт нийт 20 удаа тоглохдоо Лос анжелес Лейкэрс багаас тоглож байсан бөгөөд 5 удаа аваргын цом хүртсэн юм. 

Тэрээр тус лигийн түүхэнд 33,643 оноогоор гуравдугаарт бичигдэх амжилтыг үзүүлж бай. Өнгөрсөн 7 хоногт Леброн Жеймс гүйцэж түрүүлсэн. Мөн АНУ-н үндэсний шигшээ багт тоглон 2 удаа олимпийн аварга цолийг хүртэж байжээ. 

Брайант нь 2018 онд Dear Basketball богино хэмжээний энимейшн бүтээлээр Оскарын шагнал хүртэж байсан юм. 

Брайнт ба түүний эхнэр Ванесса нар нийт Жианна, Натали, Бианка, Капри дөрвөн охинтой байжээ. 

Кобе Брайант 41 настай байсан.

Т.Оргил

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Dorj:Um sain amaglan boltugai 2020-01-27
Зочин :Ум сайн амгалан болтугай 2020-01-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?