ДОМОГТ САГСАН БѲМБѲГЧИН КОБИ БРАЙНТ ОНГОЦНЫ ОСЛООР ХОРВООГ ОРХИЛОО

2020-01-27  

Коби Брайнт Лос Анжелос хотод буух гэж доошилж байхдаа онгоны осолд орсон байна. Дотроо тавуулаа сууж явсан онгоц нь удирдлага алдаж, ѳндрѳѳс доошоо хүчтэй унаснаас 41 настай домогт сагсан бѳмбѳгчингийн амийг авч одсон байна. Коби Брайнт нь  Лос Анжелос Лэйкэрс багийн хамт таван удаа NBA-ийн аварга болж, АНУ-ийн шигшээгийн хамт хоёр удаа Олимпийн аварга болж байсан. 3 жилийн ѳмнѳ. 38 насандаа зодгоо тайлсан ч, NBA-ийн нэр хүнд бүхий тоглогч. Тэр анх 18 настайдаа NBA-д хѳл тавьсан.тэрээр  20 жилийн хугацаанд Бүх Оддын Лигэд 17 удаа оролцсон байна.

Тэрбээр хамгийн үр дүнтэй довтлогчийн үзүүлэлтээр Карл Мелоун, Карим Абдул, Леброн Жэймс нарын ард айргийн дѳрѳвт бичигддэг бүх цаг үеийн шилдэг довтлогчийн нэг байсан гэдгийг дурсая. Коби Брайнт бол ѳѳрийн ѳвѳрмѳц стиль, тоглолтын арга барил, ѳндѳр ур чадвартай ѳнѳѳ цагийн шилдэг тоглогч байсан дүр тѳрхѳѳрѳѳ спорт сонирхогч бид бүхний зүрх сэтгэлд хадгалагдан үлдэнэ.

 

 

Э.Отгоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?