Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ. Харин хот хоорондын чиглэлд зам хаах, хөдөлгөөн зогсоох ямар нэгэн шийдвэр гараагүй,Зөвхөн Бүгд Найрамдах Хятад Ард Улстай хиллэдэг хилийн боомтын улс хоорондын зорчигчдын тогтмол болон тогтмол тээврийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарласан. "Хил орчмын дэглэмийн өндөржүүлэхийг нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад үүрэг болгосон. Үүнд хилийн боомтоор явганаар болон автомашинаар нэвтрэхэд хязгаарлалт тогтооно. Гэхдээ галт тэрэг, нисэх онгоцоор нэвтрэх нь үүнд хамаарахгүй" юм байна.
О.Гоо-Оюун