Испанийн Ла лигийн 21 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд боллоо. Энэ тойрогт "Реал Мадрид" клуб "Вальядолид"-ын талбайд зочилж, 0:1-ээр буулгаж авлаа. Ингэснээр 46 оноотой болж, "Барселона"-гаас 3 онооны илүүтэй хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг 78 дахь минутад Начо оруулж, багтаа гурван оноо авчирсан юм. "Реал Мадрид" 21 тойрогт 13 хожиж, 7 тэнцэж, ердөө ганц л хожигдсон амжилттай улирлыг үргэжлүүлж байна.
Э.Отгоо