Хагас шигшээ тоглолтонд Новак Джокович (Сербия, 2) — Роджер Федерер (Швейцария, 3) — 7:6 (7:1), 6:4, 6:3 -ээр хожлоо. Серб эр Жойкович, швейцарь эр Федерэр нар 14 дэх жилдээ хэн нь их дуулгын эзэн болохын тѳлѳѳ ѳрсѳлдѳѳнѳѳ үргэлжлүүлсэн. Тоглолтыг Федерер 4:0-ээр тэргүүлж байсан ч, баригдаж хожигдсоноор бүдэрсэн. Сүүлийн хоёр сэтэд 6:4, 6:3-аар хожигдож тоглолтыг орхисон.
-Би Федерерийг гүнээ хүндэтгэж байна. Тэр бэртэлтэй байсан. Түүнийг талбай дээр гарч ирэхгүй байх гэж бодсон ч эцсээ хүртэл үзлээ. Жинхэнэ тамирчин хүний тэвчээрийг үзүүллээ гэж тоглолтын тѳгсгѳлд Жойкович хэллээ. Жойковичийн хувьд 2012 оны Уимбодонын их дуулгаас хойш Федерерт хожигдож үзээгүй болно. Тэрбээр финалд шалгарснаар рэйтингээрээ тэргүүлж эхлэх боллоо.
Э.Отгоо