ТОМАС ТУХЕЛ ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛОН КИЛИАН МБАППЕГИЙН ЗѲРЧИЛ ИЛ БОЛЖ ЭХЛЭВ

2020-02-03  

 Парис Сен-Жермен баг 22 дахь тойрогт Монпелье багийг 5:0 -ээр бутниргэсэн. Таван гоолын нэгийг нь Мбаппе оруулсан ч, дасгалжуулагч Томас Тухел түүнийг 67 дахь минутанд сэлгээнд суулгасан. Сэлгээнд суулгах болсонд Мбаппе эсэргүүцэж, талбайг орхихдоо дасгалжуулагчтайгаа гар барихаас татгалзлаа. Энэ үйлдэл нь сэтгүүлчдийн дуран хараанаас мултарсангүй. - Би Мбаппегийн энэ үйлдлийг ѳршѳѳхгүй. Талбайд хэнийг гаргах, талбайгаас хэнийг суулгахаа дасгалжуулагч би мэднэ гэж Парис Сан Жермен багийн босс, герман мэргэжилтэн Спортэкпресс-д ярилцлага ѳгѳхдѳѳ онцоллоо.

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?