Ширээний теннисний "Нийслэл" клуб албан ёсоор 2020 оны есдүгээр сард нээлтээ хийнэ. Нийтдээ 14 ширээтэй. Энэ бүх ширээг Азийн Ширээний Теннисний Холбооноос МШТХ-нд бэлэглэсэн. Улаанбаатар хотод зохиосон Азийн ѳсвѳр нас, залуучуудын АШТ-ийг энэ л 14 ширээ, зориулалтын шал, хаалтыг ашиглаж хийсэн.
Хамгийн сүүлийн үеийн, цоо шинэ ширээ. Үүнийг Монголын Ширээний Теннисний Холбооноос "Нийслэл" клубын үйл ажиллагааг дэмжиж ѳгсѳнд талархаж байна. "Оч" клубыг бий болгосон МШТХ-ны хүндэт ерѳнхийлѳгч Чулуунбат асан ч клубыг олон байхыг хүссэн, дэмжих л байсан. Ѳнѳѳѳдѳр теннис сонирхогч Та бүхэнд ийм клуб бий болж буйг танилцууллаа.
Энэ оны 9-р сард клубын албан ёсны нээлтийг хийх болно гэж тус клубын үүсгэн байгуулагч, Монголын Ширээний Теннисний Холбооны ерѳнхий нарийн бичгийн даргаар сүүлийн арваад жил ажилласан Амарсанаа хэллээ. Монголын Ширээний Теннисний Холбоо анх удаа шинээр бий болж буй клубын бүх ширээ, хаалт, шалыг цоо шинээр нь дэмжиж ѳглѳѳ. Багшаар нь улсын хоёр удаагийн аварга Жаргалсайхан ажиллахаар болжээ.
Цэбэ