СЕРБ ЭР НОВАК ЖОЙКОВИЧ АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД 8 ДАХЬ УДААГАА АВАРГАЛЛАА

2020-02-03  

Жойкович финалын таван сэтийн эхнийхийг 6:4-ѳѳр хожиж гараагаа сайн эхлүүлсэн ч, 2 , 3 дахь сэтэд 4:6, 2:6-аар дараалан хожигдож хүнд байдалд орсон. Гэвч дѳрѳвдѳх сэтийг хожиж тоглолтын санаачлагыг ѳѳрийн талд шилжүүлж, улмаар шовхын 5 дахь тоглолтыг хожсоноор Австралийн Их дуулгын найм дахь цомоо ѳргѳсѳн. Харин Доминик Тиемийн хувьд Их дуулгад гурван удаа финалдаж, гурвууланд нь үзүүрлэлээ.

Юуны ѳмнѳ ѳѳрийн ѳрсѳлдѳгч, Их дуулгын аварга болсон Новакад баяр хүргэе. Их дуулгад найм түрүүлнэ гэдэг бол гайхалтай амжилтын үзүүлэлт. Жойковичоос гадна Федерер, Надал нарт талархал дэвшүүлье. Та гурав бол теннисний түвшинг шинэ шатанд гаргаж чадсан, хѳгжүүлсэн хүмүүс. Энэ цаг үеийн домог болсон теннисчид. Та нартайгаа энэ цаг үед гар зѳрүүлэх боломж олдсонд би хувь заяандаа талархдаг. Ѳнѳѳдѳр ч гэсэн Жойковичтой финалдлаа. Бага зэрэг дутлаа. Зүгээр ээ. Үүнийгээ би нѳхѳж чадна гэж бодож байна. Тэмцээнийг үзэхээр зорин ирсэн хѳгжѳѳн дэмжигчдэдээ, биднийг дэмжиж ирсэн Та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал дэвшүүлье. Австрали сайхан орон юм. Хүмүүс, байгаль, ан амьтан нь гайхалтай. Түймэрт ѳртсѳн газар дэлхий нь эргэж сэргэж, хуучиндаа орно гэдэгт үнэнээсээ итгэж, хүсэж байна. Хоёр долоон хоногийн турш та бүхнийгээ дэмжлэгийг мэдрэхдээ сайхан байлаа. Дараа жилийн нээлттэй тэмцээнээр эргэн уулзацгаая. Та бүхэндээ баярлалаа гэж ДоминикТием хаалтын ажиллагааны үеэр үг хэлэхдээ онцоллоо.

 
 
 
Э.Отгоо
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?